Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Эрдэнэтуяа, Бусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татах саналыг баасан гарагт Ерөнхийлөгчид хүргүүлжээ.
Өмнөд Солонгост амьдардаг 13 настай монгол охинтой холбоотой хэрэг болон тэнд амьдран суугаа монголчуудын асуудалд Элчин сайдын яам, консулын алба ажлаа хийж чаддаггүй гэх олон гомдол иржээ.
Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудал Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг. Хэрэв Ерөнхийлөгч уг саналыг хүлээн авбал УИХ-ын Байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Харин Гадаад харилцааны сайд Бусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татахаар шийдвэрлэсэн байна.