Жо Байден: Америкийн цэргийг Украинд оруулах асуудал хэзээ ч хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй
2021-12-13 09:39

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд болсон хурлын үеэр Америкийн цэргийг Украинд оруулах асуудал хэзээ ч хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй хэмээн мэдэгджээ.
Цагаан ордон хэвлэлийн бага хурлыг YouTube-ээр дамжуулж байсан бөгөөд Оросууд Украинд түрэмгийлсэн тохиолдолд Вашингтон үүнд бэлэн байгаа эсэх талаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрбээр ийн хариулжээ.