Хакерууд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн твиттер хуудсыг хакерджээ. Энэ тухай Ерөнхий сайдын алба олон нийтийн сүлжээгээр мэдэгдээд хакеруудын үйл ажиллагааг “Twitter”-т мэдэгдэн, акаунтыг шууд хамгаалсан гэжээ.
Bloomberg-ийн мэдээлснээр, хакерууд Энэтхэгт биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон хүлээн авахыг зөвшөөрсөн тухай жиргээг Нарендра Модигийн хуудаст бичсэн бөгөөд мөн тус улс дижитал валют худалдан авч, иргэдэд тараана гэсэн жиргээг үлдээсэн байжээ.
Ерөнхий сайдын ажлын алба Нарендра Модигийн хаяг богино хугацаанд хакеруудын гарч байсан учраас нийтэлсэн мессежүүдэд анхаарал хандуулах хэрэггүй хэмээн мэдэгджээ.