Баасан гаригийн шөнөөс Бямба гаригийн өглөө хүртэл АНУ-ын Миссури, Миссисипи, Арканзас, Теннесси, Иллинойс, Кентакки зэрэг зургаан мужийг дайран өнгөрсөн хүчтэй хар салхины улмаас 80 гаруй хүн нас барсан байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Хар салхи Кентакки мужид хамгийн их хохирол дагуулсан бөгөөд Мэйфилд хот бараг бүрэн сүйрчээ. Салхины үеэр металл шонгууд нугарч хугаран, ургаа модод үндсээрээ булгарч, байшин барилгуудын дээвэр хууладсан, ачааны автомашинууд шидэгдсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн