457-1024x648.jpg

2021-11-23 17:40
Цаг уур, орчны шинжилгээний газраас арваннэгдүгээр сарын 22-29-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан байна. Урьдчилсан төлөвөөр долоо хоногийн эхний хагаст нийт нутгаар дулаарах боловч хугацааны эцсээр ихэнх нутгаар цас орж, хүйтрэх юм байна. Хур тунадас: 23-нд баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, […]

5-14-1024x648.jpg

2021-11-23 17:20
Эрдэмтдийн зөвлөлийн тооцооллын багийнхан коронавируст халдварын ирэх сарын төлөв байдал, урьдчилсан таамаг, анхны хувилбарыг танилцууллаа. Бүрэн тун буюу нэг, хоёрдугаар тунг хийлгэсний дараа 6-8 сарын хугацаанд дархлаа сайн байгаа ч түүнээс дээш хугацаанд дархлаа буурч байгааг тогтоосон. Тиймээс нэмэлт гуравдугаар тун зайлшгүй шаардлагатайг эрдэмтэд зөвлөж байна. Коронавируст халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд буурч байгаа нь вакцинжуулалтад хамрагдсаны […]

456-6-1024x648.jpg

2021-11-23 16:45
АНУ болон Монгол Улсын хооронд 2020 оны 4-р сард гарын үсэг зурсан Хүүхэд хамгааллын компакт гэрээний (ХХКГ) түншлэлийн хүрээнд ололт амжилтаа хуваалцаж, зорилгодоо хүрэх, үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар хоёр улсын холбогдох албаны хүмүүс болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран виртуал яриа хэлэлцээ хийлээ. Хоёр талт яриа хэлэлцээгээр ХХКГ-ний түншлэлийн зорилт болох хүүхэд […]

47-5.jpg

2021-11-23 16:40
Ирэх 11 дүгээр сарын 26-ны өдөр “Улс тунхагласны баяр” -ын өдөр. Энэ өдөрт зориулж хүүхдүүд монгол дээлээрээ гоёдог уламжлалтай болсон. Харин зарим нэг боловсролын байгууллагууд “Хамгийн гоё дээлтэй хүүхэд” шалгаруулж шагнадаг нь хүүхдийг ялгаврлан гадуурхсан буруу үлгэр дууриалалтай  үйл ажиллагаа юм. Харин энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Дээлтэй Монгол нэрийн дор гоё торгон дээлтэй […]

78-14-1024x648.jpg

2021-11-23 16:39
Гадаад улсад суралцаж буй оюутнуудын талаарх болон БНХАУ руу зорчих хүсэлтэй иргэдийн талаар мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өнөөдөр танилцууллаа. Одоогоор манай улсын 170 гаруй мянган иргэн дэлхийн 90 орчим улсад ажиллаж, амьдарч байна. Тэдний 46 мянга нь оюутан сурагчид байгаа юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас оюутан сурагчид хилээр нэвтэрч, суралцаж буй улсдаа […]

45-13-1024x648.jpg

2021-11-23 16:32
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан өнөөдөр Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Эрхэмсэг хатагтай Малгожата Гошевска, дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзжээ. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уулзалтын эхэнд хүндэт төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хатагтай дэд маршалын энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, тэр дундаа хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал […]

55555.jpg

2021-11-23 16:08
Сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөртэй холбоотой мэдээллүүд цахим орчинд цацагдаад байгаа билээ. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Хүүхдүүдийнхээ хоолны чанарыг сайжруулахын төлөө бүх боломжоо дайчилж ажиллана. Хэрвээ би хүүхдүүдийн эсрэг төсөв батлуулсан бол хариуцлагаа хүлээнэ. Би сайдын сандал ширээтэй зууралдах гэж энэ ажлыг аваагүй. ЕБС-ийн Үдийн хоол хөтөлбөр 1-5 дугаар ангийн […]

4-16.jpg

2021-11-23 15:59
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Дэлхий дахинд нүүрлэсэн “КОВИД-19” цар тахалын улмаас 2020 онд тус арга хэмжээг зохион байгуулж чадаагүй юм. Энэ удаад “ENTREPRENEUR-2021” […]

784-1.jpg

2021-11-23 15:52
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунтай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ойн салбарын менежментийг сайжруулан мод үржүүлгийн газруудад тус улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар уулзлаа. 2022 оны эхний улиралд Монгол-Солонгосын Байгаль орчны яамдын Бодлогын зөвлөлдөх 2 дугаар уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Глазго хотод болсон […]

Мэдээ-нүүр-1024x552.jpg

2021-11-23 15:52
Ковид-19 цар тахал эрүүл мэндийн салбарт хөрөнгө хаях ёстойг дэлхий нийтэд ойлгуулсан өдөр хоногууд үргэлжилж байна. Монголд ч ялгаа алга. Бүтэн хоёр жилийн турш коронавирустэй “гардан тулалдсан” эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудал, олон жилийн турш гар хүрээгүй шахуу эмнэлгийн барилгын засвар, тоног төхөөрөмж гээд олон л зүйлийг ил болголоо. Гэхдээ энэ удаад эрүүл мэндийн салбарт […]