Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Дэлхий дахинд нүүрлэсэн “КОВИД-19” цар тахалын улмаас 2020 онд тус арга хэмжээг зохион байгуулж чадаагүй юм. Энэ удаад “ENTREPRENEUR-2021” арга хэмжээг 24 дэхь жилдээ зохион байгуулахаар ажиллаж байгаа ба уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулахад оршдог бөгөөд тухайн оны Шилдэг 10 аж ахуй нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг уламжлалтай.
“ENTREPRENEUR 2021” арга хэмжээг дараах номинац, үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулна. Үүнд:
А. ГРАН ПРИ ШАГНАЛ – 1 АЖ АХУЙН НЭГЖ
В. ОНЫ ОНЦЛОХ НОМИНАЦИУД
- Хөрөнгө оруулагч Энтрепренер
- Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер
- Бүтээн байгуулагч Энтрепренер
- Экспортлогч Энтрепренер
- Импортлогч Энтрепренер
- Сайн засаглалыг хэрэгжүүлэгч Энтрепренер
- Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер
- Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер
- Инновац нэвтрүүлэгч Энтрепренер
- Жижиг дунд бизнес эрхлэгч Энтрепренер
- Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч Энтрепренер
Тодорхой салбарын Entrepreneur номинацууд:
- Уул уурхайн салбарын Энтрепренер
- Барилгын салбарын Энтрепренер
- Үйлчилгээний салбарын Энтрепренер
- Худалдааны салбарын Энтрепренер
- Хөдөө аж ахуйн салбар Энтрепренер
- Хөнгөн үйлдвэрийн салбарын Энтрепренер
- Хүнсний салбарын Энтрепренер
- Тээвэр, логистикийн салбарын Энтрепренер
- Аялал жуулчлалын салбарын Энтрепренер
- Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер
- Эрчим хүчний салбарын Энтрепренер
- Санхүүгийн салбарын Энтрепренер
- Бусад (Эдгээрт нэр дурдаагүй бусад салбарт хамаарах 3-аас дээш материал ирсэн тохиолдолд ажлын хэсгийн саналаар нэмэлт номинацад дэвшүүлнэ)
С. GREENPRENEUR 2021 НОМИНАЦУУД:
- Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер
- Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренер
- Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренер
- Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер
- Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренер
ШАЛГАРУУЛАЛТАД МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ УДИРДАМЖ
Материал хүлээн авах:
Шалгаруулалтын материалыг номинац тус бүрээр онлайнаар бөглөх болон цаасан хэлбэрээр бүрдүүлж өгөх
Материал хүлээн авах хугацаа:
2021 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 15-ны 17.00 цаг хүртэл /хугацаа хоцроосон тохиолдолд материал хүлээн авах боломжгүйг анхаарна уу/
Бүрдүүлэх материалууд:
- Товъёогтой байх
- Зөвхөн 2020, 2021 онуудад хийсэн ажил, холбогдох мэдээллийг оруулах, баталгаажуулах баримт, зураг хавсаргах
- Тухайн онуудад нэмэгдсэн ажлын байрны тоо, оруулсан хөрөнгө оруулалтын дүн, татварын мэдээлэл болон бусад эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг голлон тусгах
- Нэг байгууллага 3 хүртэл номинацад нэр дэвших боломжтой
Онлайнаар бөглөх:
- Бүртгэлийн хуудсыг бөглөх
- Дэвшиж буй номинацуудыг сонгоно /3 хүртэл/
- Илгээх товчийг дарсны дараа “Баярлалаа. Бүртгэл илгээгдлээ” гэсэн мэдээлэл гарч ирнэ.
- Оны Шилдэг аж ахуй нэгж
- Оны онцлох номинац
- Дэвшиж буй сонгосон номинацаа сонгоно
- Шалгуур үзүүлэлтийн дагуу тоон үзүүлэлтүүдийг голлон тусган бичнэ
- Тодорхой салбарын номинац дотор салбарыг сонгож бөглөнө
- Greenpreneur номинацид нэр дэвшүүлэх
- Өөрсдөө нэмж номинац зохиохгүй болно
Цаасаар материалаа бүрдүүлэх:
- Байгууллагын албан тоот /ямар номинацад нэр дэвшиж байгаа тухай/
- Тухайн номинаци, түүний харгалзах шалгуур үзүүлэлтүүдийн дагуу мэдээллийг дэлгэрэнгүй бичиж ирүүлэх
- Шаардлагатай тайлан, мэдээлэл болон баталгаажуулсан, баримтжуулсан нэмэлт материалын хуулбарыг ирүүлж болно.
Холбоо барих:
Гишүүнчлэлийн Газар
Утас: 77277070-2, 99046587, 99078303
Цахим шуудан: membership@mongolchamber.mn
Жич: Дээр дурдсан шаардлагыг хангаагүй материалыг шалгаруулалтад оруулахгүйгээр буцаах болохыг анхаарна уу.