07-7.jpg

2021-11-10 12:47
Питбул терьер үүлдрийн гөлөгний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд АНУ-ын шүүх 10 жилийн хорих ял оноожээ. Олли хэмээх тахир дутуу гөлөг Холливудаас 2017 оны 10-р сард олдсон бөгөөд халдагч этгээд нохойг чемоданд хийж орхижээ. Олли биендээ 50 гаруй хутганы шархтай байсан тул мал эмнэлгийн эмнэлэгт хүргэгдсэн ч хоёр хоногийн дараа нас баржээ. Энэ үйл явдалд […]

nuur-2-1024x551.png

2021-11-10 12:34
Бид амьдралын зөв хэв маягийг хэвшил болгож, шаардлагатай витаминуудыг хэрэглэснээр эрүүл, эрч хүчтэй байж чаддагийн адилаар хуримтлалыг зуршил болгох нь санхүүгийн дархлааг дэмжиж, ямар ч сорилттой цаг үеийг ажралгүй давах санхүүгийн витамин болж өгдөг билээ. Тэгвэл Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох зорилготой “Витамин ₮” урамшуулалт аяныг 2 дахь жилдээ хэрэгжүүлж эхлээд байна. Энэ удаад Голомт […]

06-8.jpg

2021-11-10 12:32
Монгол Улсын Гавьяат тамирчин, Паралимпын аварга Э.Содномпилжээ Хөдөлмөрийн баатар олгохоор болжээ. Түүнд Хөдөлмөрийн баатар цолыг маргааш гардуулж өгөх юм байна. Мэдээллийг Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбоо олон нийтийн сүлжээний хуудастаа тавьж,  “Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо. Пауэрлифтинг мандтугай” хэмээн баяр хүргэжээ. Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ нь “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд 245 кг […]

05-13.jpg

2021-11-10 12:26
DPA: Польшийн эрх баригчид хил дээр цагаачдад туслахыг хүссэн Германы идэвхтнүүдийг зогсоосон талаар DPA агентлаг мэдээлэв. Польшийн цагдаа нар цагаачдад туслахаар Беларусийн хил рүү явж байсан Германы хүмүүнлэгийн идэвхтэнүүдийн сууж явсан автобусыг Польш-Беларусийн хилийн Кузница шалган нэвтрүүлэх боомтоос хэдхэн километрийн зайд саатуулжээ. Хилийн шугамаас гурван километрийн доторх нутаг дэвсгэр нь онц байдал тогтоосон бүсэд ордог аж. […]

899.jpg

2021-11-10 12:01
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ. Монгол Улсын Их Хурлын даргын “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 88 дугаар захирамжид заасан Байгаль орчин, хүнс, хөдөө […]

kb-news-MN-1024x683.jpg

2021-11-10 11:54
Сүүлийн үеийн дэлхийн нийтээрээ догдлон хүлээж буй шилдэг кинонуудыг 30%-ийн хөнгөлөлттэйгөөр “Өргөө” кино театруудын бүх салбаруудаар (IMAX, Өргөө 1, Өргөө 2, Дархан, Эрдэнэт) үзмээр байна уу? Тийм бол анхаарлаа нааш хандуулаарай.  2021 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2022 оны 2-р сарын 10-ны өдрийг дуустал ажлын өдрүүдэд “Өргөө” кино театрын бүх салбараас киноны тасалбар авахдаа ХААН […]

04-15.jpg

2021-11-10 11:49
МҮХАҮТ-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарт шаардлага хүргүүллээ. Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын чуулганы танхимаас бизнес эрхлэгчдийг илтэд гүтгэн доромжилсон аястай үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд зохих ёс зүйн хариуцлага хүлээлгэж, гишүүний хувьд хэлсэн үгэндээ нийт бизнес […]

02-19.jpg

2021-11-10 11:33
УИХ-ын гишүүн С.Батболд Говьсүмбэр, Дундговь аймгийн нийт сумдын эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзав. Тэрээр уулзалтын үеэр Covid-19 цар тахлын амаргүй нөхцөлд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийлээд орон нутгийн эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, материаллаг бааз, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн хангамжийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж буйгаа […]

01-23.jpg

2021-11-10 11:29
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх оны эхээр Америкийн Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж магадгүй гэж “Коммерсант” эх сурвалжаас иш татан бичжээ. Энэ оны эцэс гэхэд Төрийн тэргүүн нар видео хурлын хэлбэрээр яриа хэлэлцээ хийх бололтой гэж тус сонин мэдээлжээ. Уулзалтын талаар хоёр тал хараахан бүрэн тохиролцоогүй байгаа тул Кремль ч, Цагаан ордон ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг яарахгүй […]

89-2.jpg

2021-11-10 11:13
Нийслэлийн харьяа 25 сургуульд орчны хүртээмжийн байдалд үнэлгээ хийжээ. Судалгаагаар сургуулиудын 53 хувь нь хүртээмжийг буруу буюу дутуу хэрэгжүүлсэн гэж дүгнэгдсэн. Харин 32 хувийнх нь орчин огт хүртээмжгүй байгаа бол ердөө 16 хувь нь хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 75, Налайх дүүргийн 109, Баянгол дүүргийн 53, Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн […]