DPA: Польшийн эрх баригчид хил дээр цагаачдад туслахыг хүссэн Германы идэвхтнүүдийг зогсоосон талаар DPA агентлаг мэдээлэв. Польшийн цагдаа нар цагаачдад туслахаар Беларусийн хил рүү явж байсан Германы хүмүүнлэгийн идэвхтэнүүдийн сууж явсан автобусыг Польш-Беларусийн хилийн Кузница шалган нэвтрүүлэх боомтоос хэдхэн километрийн зайд саатуулжээ.
Хилийн шугамаас гурван километрийн доторх нутаг дэвсгэр нь онц байдал тогтоосон бүсэд ордог аж. Идэвхтнүүд цагаачдыг Германд авчрахаар төлөвлөж байсан ч Германы Дотоод хэргийн яам ийм алхам хийх нь өөрөө хууль эрх зүйн үр дагавартай гэдгийг анхааруулсан гэж тус агентлаг мэдээлсэн байна.
Даваа гарагт Беларусийн Улсын хилийн хорооноос Дорнод, Африкийн орнуудаас дүрвэгсдийн томоохон бүлэг Беларусийн Польштой хиллэдэг хил рүү очсон тухай мэдэгдэж байжээ.
Орой нь тус хэлтэс хил дээрх дүрвэгсдийн нөхцөл байдал туйлын хурцадмал хэвээр байгааг үргэлжлүүлэн мэдээлж, Польшийн хилийн шугамын дэргэд 2000 гаруй дүрвэгсэд, тэр дундаа багагүй тооны эмэгтэйчүүд, хүүхдүүд ирсэн. Польшийн аюулгүй байдлын албаныхан тэднийг хил нэвтрүүлэхгүй байхыг шаардсан ч цагаачид саад бэрхшээлийг даван туулахыг оролдсон тухай мэдэгдсэн байна.
Саяхан Литва, Латви, Польш улсууд Беларусьтай хиллэдэг хил дээр саатуулагдсан хууль бус цагаачдын тоо нэмэгдэж байгааг мэдээлж, Минскийг цагаачлалын хямрал үүсгэж байна гэж буруутгасан юм. Үүний хариуд Минск бүх буруутгалыг няцаажээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Польшийн Ерөнхийлөгч Беларусьтай хиллэдэг нутаг дэвсгэрт онц байдал зарлаж, хил хамгаалах арми болон цагдаагийн албан хаагчдыг хил рүүгээ татжээ.