Монгол Улсын Гавьяат тамирчин, Паралимпын аварга Э.Содномпилжээ Хөдөлмөрийн баатар олгохоор болжээ. Түүнд Хөдөлмөрийн баатар цолыг маргааш гардуулж өгөх юм байна.
Мэдээллийг Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбоо олон нийтийн сүлжээний хуудастаа тавьж, “Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо. Пауэрлифтинг мандтугай” хэмээн баяр хүргэжээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ нь “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд 245 кг өргөж, алтан медаль хүртсэн юм.