ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх оны эхээр Америкийн Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж магадгүй гэж “Коммерсант” эх сурвалжаас иш татан бичжээ. Энэ оны эцэс гэхэд Төрийн тэргүүн нар видео хурлын хэлбэрээр яриа хэлэлцээ хийх бололтой гэж тус сонин мэдээлжээ.
Уулзалтын талаар хоёр тал хараахан бүрэн тохиролцоогүй байгаа тул Кремль ч, Цагаан ордон ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг яарахгүй байна гэж тус сонинд бичсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өчигдөр хоёр удирдагч уулзалт хийх шаардлагатай байгааг Москва, Вашингтон ч ойлгож байгаа хэдий ч одоогоор тодорхой нөхцөл байхгүй байна хэмээн мэдэгджээ. Үүний хариуд Цагаан ордон мөн Орос, АНУ-ын Ерөнхийлөгчид оны эцэс хүртэл яриа хэлэлцээ хийх боломжийн талаар мэдээлэл байхгүй байгаа гэсэн байна.
Владимир Путин, Жо Байден нарын анхны уулзалт энэ оны зургаан сард Женевт болсон. Хамтарсан мэдэгдэлдээ талууд стратегийн тогтвортой байдлын асуудлаар хоёр талын иж бүрэн яриа хэлэлцээг эхлүүлэх бодолтой байгаа. Мөн Орос, АНУ хоёр кибер аюулгүй байдлын асуудалд хамтран ажиллаж, хоригдлууд солилцох, зэвсгийн хяналт зэрэг асуудлаар зөвлөлдөж байв.
Эх сурвалж: RIA