Нийслэлийн харьяа 25 сургуульд орчны хүртээмжийн байдалд үнэлгээ хийжээ. Судалгаагаар сургуулиудын 53 хувь нь хүртээмжийг буруу буюу дутуу хэрэгжүүлсэн гэж дүгнэгдсэн. Харин 32 хувийнх нь орчин огт хүртээмжгүй байгаа бол ердөө 16 хувь нь хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байна.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 75, Налайх дүүргийн 109, Баянгол дүүргийн 53, Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн саадгүй сурах орчинг сургуулийн бүх газарт хангасан байжээ.
Гадаад орчны тухайд сургуулиудын
- 56 нь тэгш боловч хөтөч замгүй
- 22 хувь нь борьдурт налуулалт хийгээгүй талбай тэгш биш
- 22 хувь нь тэгш саадгүй хөтөч замтай байжээ.
Мөн хийгдсэн налуу замын 56 хувь нь стандарт бус байжээ. Түүнчлэн сургуулиудын 44 хувь нь стандарт ариун цэврийн өрөөтэй бол 48 хувь нь ариун цэврийн өрөөг хүртээмжтэй болгоогүй байсан талаар тайланд дурджээ.