3333-1024x689.jpg

2021-11-01 13:28
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг, спорт заал гэх 436 объект барьж байгаа 21 аймаг, есөн дүүргийн 100 гаруй компанийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Өнгөрсөн жилийн төсөвт тооцсон дүнгээс бараа материалын үнэ хэд дахин өссөн учраас барилгын компаниуд алдагдалд орж, төслөө үргэлжлүүлэхэд хүндрэл үүссэн байна.  Тиймээс өмнөх оны төсөвт суулгасан дүн дээр үнийн өсөлтийн зөрүүг бодож 2022 […]

969696-1024x689.jpg

2021-11-01 13:10
17 дугаар жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 5-н буюу Баасан гарагт 12:00 цагт Бөхийн өргөөнд болно.  

5555555555-1024x689.jpg

2021-11-01 12:58
Засгийн газрын аравдугаар сарын 27-ны хуралдаанаар урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй нээхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ дагуу мэргэжлийн урлагийн байгууллагууд тоглолтын хуваариа гаргаад эхэлсэн байна. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хувьд энэ сарын 13, 14-нд “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээж, үргэлжлүүлэн энэ сарын 20, 21-нд “Дон Кихот” балетаар үзэгчдийнхээ мэлмийг баясгахаар болжээ. […]

888888-1024x689.jpg

2021-11-01 12:49
АН-ын бүлгээс өнөөдөр хуралдсан асуудлаараа тус намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Хоёр асуудал хэлэлцлээ. Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг сонслоо. Мөн төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг сонсож гишүүд өөрсдийн санал дүгнэлтийг хэллээ. Юуны өмнө Үндэсний аудитын газрыг ажиллах боломжоор сайн хангах ёстой юм байна гэж дүгнэлээ. Тогтвортой […]

03-1.jpg

2021-11-01 12:45
 COP26 /26th Conference of the Parties/ буюу Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 26 дахь чуулган Шотландын Глазго хотноо эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн уулзалтад дэлхийн 120 орчим улсын төр, засгийн тэргүүн нар, нийт 200 орчим улсын төлөөлөл оролцоно. Өмнөх өдрийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Канадын […]

5555555-1024x689.jpg

2021-11-01 12:33
Даатгалын компанийн төлөөллүүд “Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хууль”-тай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан болон бусад нэр бүхий гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн /2021.10.27/ барьсан. Үүнийг эсэргүүцэж Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран байр […]

01-2.jpg

2021-11-01 12:12
Монгол улсад интернет хэрэглэгчдийн тоо 2012 онд дөнгөж 654 мянга байсан бол 2018 онд 3.1 саяд хүрч 4.5 дахин нэмэгдсэн судалгаа байна. Монгол Улс өнөөдөр фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгд, дэлхийд 10 дугаар байрт жагсаж байгаа нь иргэдийн цахим хэрэглээхэрхэн өргөжсөнийг харуулж байна. Энэхүү цахим хэрэглээг даган цахим орчин дахь хууль бус үйлдлүүд  /бусдын нэр хүндийг […]

88888-1024x689.jpg

2021-11-01 12:10
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас эмийн үнэ өссөнтэй холбогдуулан нийт 69 эмийн санд шалгалт хийхэд өвчин намдаах эм, харшлын эм зэргийн үнийг нэмсэн зөрчил илэрсэн байна. Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотойгоор олдоцгүй болсон хэмээн тайлбарлаж байгаа ч НМХГ-аас эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн хэмээн үзэж зөрчил гаргасан компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. […]

8989-1024x689.jpg

2021-11-01 12:00
Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /WWF/-гийн мэдээлснээр, Монголын баруун хэсэгт ховордсон аргалийн тоо толгой 4095 болж нэмэгджээ. Монгол Улсын баруун хязгаар ОХУ-тай хиллэдэг газарт аргалийн тооллогыг 2019 оноос энэ оны аравдугаар сар хүртэл Баян-Өлгий, Увс аймагт хийжээ. Дэлхий дээр есөн дэд зүйлийн аргаль бий. Тэдгээрийн дотор Монгол болон хөрш зэргэлдээ орнуудад ихэвчлэн Алтайн аргаль нутагладаг. Аргалын […]

Сэтгэлийн-чанадад-үзэсгэлэн-Монгол-арт-галлерей-6-of-8-810x500_1.jpg

2021-11-01 11:52
Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойг угтсан “Дөрвөн ертөнц” үзэсгэлэн Монгол арт галерейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Ардын зураач, Төрийн соёрхолт До.Болд, Ц.Цэгмэд, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Н.Адьяабазар, Ц.Энхжаргал нарын 110  орчим уран бүтээл дэлгэгдсэн байна. Үзэсгэлэн 11 дүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжилэх юм.