Монгол улсад интернет хэрэглэгчдийн тоо 2012 онд дөнгөж 654 мянга байсан бол 2018 онд 3.1 саяд хүрч 4.5 дахин нэмэгдсэн судалгаа байна.
Монгол Улс өнөөдөр фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгд, дэлхийд 10 дугаар байрт жагсаж байгаа нь иргэдийн цахим хэрэглээхэрхэн өргөжсөнийг харуулж байна.
Энэхүү цахим хэрэглээг даган цахим орчин дахь хууль бус үйлдлүүд /бусдын нэр хүндийг санаатайгаар, үндэслэлгүй гутаан доромжлох, иргэд, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх явдал/ ихээр гарах болсонтой холбогдуулан Хэрэглэгч таны мэдлэгт дараах мэдээллийг хүргэж байна.
Үүнд:
– Сошиал медиагийн шинэ найзаа яаж таних вэ?
– Таны хүүхэд цахим орчинд
– Хүүхдийн дэлгэц ашиглах тохиромжтой хугацаа
– Цахилгаан соронзон орон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу?
Эцэг, эхчүүд, хэрэглэгч Та бүхэн цахим орчин дахь хууль бус үйлдэл, болзошгүй эрсдлээс өөрийгөө болон хүүхэд, багачуудаа хамгаалж цахим орчны зөв, соёлтой хэрэглээг хэвшүүлэхийг зөвлөж байна.
УТАС: 1800-1284
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ГАЗАР
Эх сурвалж: “Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээ” сэтгүүлийн №21