Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /WWF/-гийн мэдээлснээр, Монголын баруун хэсэгт ховордсон аргалийн тоо толгой 4095 болж нэмэгджээ.
Монгол Улсын баруун хязгаар ОХУ-тай хиллэдэг газарт аргалийн тооллогыг 2019 оноос энэ оны аравдугаар сар хүртэл Баян-Өлгий, Увс аймагт хийжээ.
Дэлхий дээр есөн дэд зүйлийн аргаль бий. Тэдгээрийн дотор Монгол болон хөрш зэргэлдээ орнуудад ихэвчлэн Алтайн аргаль нутагладаг. Аргалын нийт тоо толгой цөөрснөөс харвал тэд устаж үгүй болох ирмэг дээр ирээд байгаа юм. Харин сүүлийн тооллогоор бүс нутгийн аргалийн тоо толгой анх удаа дөрвөн мянгаас давсан байна.