02-45.jpg

2021-10-12 13:12
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.12) хуралдаан 10 цаг 05 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүд 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн талаар Б.Энхбаяр гишүүн танилцуулав. Нэн тэргүүнд хүний язгуур эрхийг хангахад […]

01-44.jpg

2021-10-12 13:00
Дөрвөн метрийн гүн нүхнээс хүний цогцос олдсон тухай Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, Налайх дүүргийн 6 дугаар хороонд нүхэнд хүний цогцос олдсон гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага өчигдөр 16:45 цагийн үед дүүргийн цагдаагийн хэлтсээс ирүүлсэн байна. Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 километр замыг туулан 17:36 цагт очиж дөрвөн метрийн гүнтэй нүхэнд байсан цогцсыг гарган тус дүүргийн […]

03-38.jpg

2021-10-12 12:45
Британийн аюулгүйн алба Оросын тагнуулуудыг AstraZeneca-гийн вакцины томъёог хулгайлан авсан хэрэгт сэжиглэж байгаа тухай нийтлэл The Sun хэвлэлд гарсны дараа Британийн Засгийн газар тайлбар өгөхөөс татгалзжээ. Гэхдээ Даунинг-стрит энэ мэдээллийг маш ноцтойгоор хүлээн авч байгаа, ялангуяа оюуны өмчий хулгай, кибер халдлагатай холбоотой зүйл болохоор маш их анхаарч байгаа гэжээ. ВВС-д мэдээлснээр, Ерөнхий сайд Борис Жонсоны […]

22.jpg

2021-10-12 12:22
Мөнгөний бодлогын хорооны 2021 оны есдүгээр сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу Монголбанк 2021 оны дөрөвдүгээр улирлын ээлжит репо арилжааг 2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулав. Төв банкнаас 285 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарлаж, дөрвөн банкнаас нийт 160 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүлжээ.Репо санхүүжилтийн зээлийг ХААН банк, […]

06-24.jpg

2021-10-12 12:21
Хятадын Шаньси муж үерлэж байна. Үерийн улмаас 1,8 сая орчим иргэн, ялангуяа томоохон хотуудын иргэд гэрээсээ дайжихаас өөр аргагүй болжээ. Нийт 15 хүн амиа алдсан гэж мэдээлж байна. Шаньси муж үерт хэд хоногийн өмнөөс бэлтгэж эхэлсэн юм. Ажилчид хаалт босгож, хүн амын суурьшмал бүс рүү ус оруулахгүйг хичээж байлаа. Гэсэн хэдий ч хэд хэдэн газарт хаалт […]

08-20.jpg

2021-10-12 12:14
Хүйтний улиралд дуудлагын  дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхийн гэр, байшин шатсан дуудлага эзэлдэг. Нийслэлийн хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын байдлаар 1140 объектын гал түймэр, 165 аврах ажиллагааны дуудлага мэдээлэл ирсэн.Гал түймэрт өртөж 17 том хүн, 6 хүүхэд нас барсан байна. Сүүлийн өдрүүдэд дуудлага мэдээлэл нэмэгдсэнээр иргэд гал түймэрт өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байна. […]

21.jpg

2021-10-12 11:52
Прокурорын байгууллага энэ оны гуравугаар улирлын байдлаар гэмт хэргийн талаарх 50,651 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 48.4 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 31.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, 11.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгажээ. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,671-р буюу 8.4 хувиар буурчээ. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 42,249 хэрэгт […]

05-27.jpg

2021-10-12 11:51
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун уламжлалт френчээ европ загварын костюмаар сольсон тун ховор үйл явдал тохиожээ. Энэ бол Солонгосын Хөдөлмөрийн намын 76 жилийн ойн үеэр болсон явдал юм. Ким Чен Ун өргөн хувцсанд дуртай. Гэдсээ нуусан урт хоёр захтай пиджак, өргөн өмд өмсдөг. Ийм өмдийг бол бага Кимээс гадна түүний эцэг, өвөө ч өмсдөг […]

11111.jpg

2021-10-12 11:36
Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг буулгах, газрын зөрчилтэй байршлуудын эзэмших эрхийг цуцлан, нийтийн эдэлбэр газарт бүртгэх, бүтээн байгуулалт, ногоон байгууламж хийх ажил үргэлжилсээр байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Голден парк” хотхоны орц, гарцын хэсгийн авто замын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй тоосгон гарааш, чингэлгүүдийг буулган, авто зогсоол, авто замын ажлыг хийж буй. Дүүргийн Засаг даргын […]

04-32.jpg

2021-10-12 11:34
Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани болох Мон-Атом ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал өнгөрсөн долоо хоногт Украйнаас Унгар руу зорчихдоо 2020 онд хүчингүй болсон цэнхэр паспортоороо хил нэвтрэхийг завджээ. Унгар улс түүнийг хил дээрээс буцаасан байна. Бусад эх сурвалжаас авсан мэдээллээр Д.Далайжаргал нь Монголын хилээр улаан паспортоороо гарсан ч өөр улсын хилийг хүчингүй болсон цэнхэр […]