01-46.jpg

2021-10-12 15:37
Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар Сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийлээ. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа малчдыг чинээлэг давхарга гэж үзэн хүнсний талоноос хассан, мөн МСҮТ-ийн суралцагчдад олгодог 200 мянган төгрөгийн тэтгэлгийг хадгаламж руу шилжүүлдэг болох талаар мэдээллээ. “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд МСҮТ-ийн тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, […]

08-21.jpg

2021-10-12 15:16
Сэтгүүлч С.Будрагчаа, Ц.Анхзул нар өнөөдөр АТГ-т хандлаа. Тэд өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүдийн тухай нэвтрүүлгийг бэлтгэн нийгэмд хүргэж байсан. Нэвтрүүлэг гарсны дараа  Цагдаагийн ахлах байцаагч, хошууч Э.Ганбат, Цагдаагийн хурандаа С.Бат-Эрдэнэ нар сэтгүүлч С.Будрагчаа, Ц.Анхзул нарт Эрүүгийн хэрэг үүсгэх гэж байсыг УЕП таслан зогсоосон. Гэсэн ч Ц.Анандбазарт холбогдох хэрэгт хамаарах мөрдөн байцаалтын ажиллагаа […]

07-21.jpg

2021-10-12 15:01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зарлаж байна. УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” зорилтын 11, 13, 15 дэх зорилгыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан […]

06-25.jpg

2021-10-12 14:25
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар мэдээлэл ирүүлсэн билээ. Мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хийхээр товлосон байна.

05-28.jpg

2021-10-12 14:21
Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг буулгах, газрын зөрчилтэй байршлуудын эзэмших эрхийг цуцлан, нийтийн эдэлбэр газарт бүртгэх, бүтээн байгуулалт, ногоон байгууламж хийх ажил үргэлжилсээр байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Голден парк” хотхоны орц, гарцын хэсгийн авто замын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй тоосгон гарааш, чингэлгүүдийг буулган, авто зогсоол, авто замын ажлыг хийж буй. Дүүргийн Засаг даргын […]

04-33.jpg

2021-10-12 14:18
АНУ -ын Калифорни мужийн Санти хотын орон сууцны барилга дээр хөнгөн нисэх онгоц унаж, наад зах нь хоёр хүн амиа алдсан тухай мэдээг Fox 5 агентлаг орон нутгийн аврах албаны эх сурвалжаас авч дамжуулжээ. Сан Диего хотоос зүүн хойд зүгт осолдсон онгоцонд хэдэн хүн байсныг одоогоор аврагчид мэдэхгүй байгаа ч ийм нөхцөлд хүн амьд үлдэх […]

03-39.jpg

2021-10-12 14:11
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэнси мужийн нүүрсний уурхайд нуралт үүсч, дөрвөн уурхайчин амиа алдаж, дөрвөн хүн шархадсан талаар мужийн албаны хүмүүс мэдээлжээ. Уурхайн нуралт Даваа гарагт орон нутгийн цагаар 13.50 цагийн орчимд болсон болсон бөгөөд уурхайг Шэнси Мэй Бинчанг компани эзэмшдэг байна.  

02-46.jpg

2021-10-12 14:05
Японы шинэ Ерөнхий сайд Фумио Кишида парламентын хуралдаан дээр үг хэлэхдээ Япон улсын бүрэн эрхт байдалд өмнөд Курилын арлууд хүртэл хамаарна. Бид нутаг дэвсгэрийн асуудлыг хойч үедээ үлдээхгүйгээр шийдвэрлэх шаардлагатай байна хэмээн мэдэгджээ. Үүний зэрэгцээ Японы Ерөнхий сайд Засгийн газар нутаг дэвсгэрийн харьяаллын асуудлыг шийдвэрлэх замаар Оростой энхийн гэрээ байгуулахаар ярилцаж байгаа талаар хэлсэн байна. […]

33.jpg

2021-10-12 13:41
Барилга хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр/2021.10.12/ мэдээлэл хийлээ. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга: -Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын нөлөөгөөр үүсээд байгаа эдийн засгийн өсөлт болон олон улсын тээвэр ложистикийн хямралтай холбоотойгоор барилгын материалын хомсдол үүсч улмаар үнэ ханш нэмэгдсэнээр барилгын төсөвт өртөг өсч байна. Тухайлбал арматур, төмөр хийц, дулаалгын […]

01-45.jpg

2021-10-12 13:31
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2021.10.11/ Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон “Сүхбаатар” нэгдсэн эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ удирдлага, […]