Хятадын Шаньси муж үерлэж байна. Үерийн улмаас 1,8 сая орчим иргэн, ялангуяа томоохон хотуудын иргэд гэрээсээ дайжихаас өөр аргагүй болжээ. Нийт 15 хүн амиа алдсан гэж мэдээлж байна. Шаньси муж үерт хэд хоногийн өмнөөс бэлтгэж эхэлсэн юм. Ажилчид хаалт босгож, хүн амын суурьшмал бүс рүү ус оруулахгүйг хичээж байлаа. Гэсэн хэдий ч хэд хэдэн газарт хаалт задарчээ.
Хотын иргэд гэрээсээ шлангаар ус шавхаж байна. Гэтэл гадаа гудамж нь ч ялгаагүй усанд автсан байдалтай байна. Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр 1,8 сая хүн гэрээсээ явахаас өөр аргагүй болжээ. Нүүлгэн шилжүүлэлт үргэлжилж байна.
Аврагчдад аадар бороо ажлаа хийхэд саад болж байна. Шаньси мужид өнгөрсөн долоо хоногоос хойш усан бороо орж байгаа юм. Зарим газар хөрсний гулгаа гарч, 70 гаруй гацаа усанд автжээ.
Үерийн нөхцөл байдал Хятадад нүүрлэсэн эрчим хүчний хямралыг улам гүнзгийрүүлж болзошгүй байна. Мужийн захиргаа нүүрсний 60 уурхай, бусад төрлийн 372 уурхай, химийн 14 үйлдвэрийг хаажээ.
Зесю хотод үерийн ус ням гарагт л байшин барилгыг дайрсан юм. Шаньси мужид эртний түүх дурсгалын газар олон байдаг. Эдгээр нь ч усанд эвдэрч сүйрэх эрсдэлтэй байна. Усанд автсан гудамжуудад амны хаалт зүүсэн ариутгалын ажилтнууд ажиллаж байна.
Даваа гарагт шилжих шөнө Хэнань мужид ажилчид, аврагчид үерийн устай тэмцсэн юм. Хятадын энэ мужид хэдхэн сарын өмнө 300 хүн үерийн уршгаар амиа алджээ.
Эх сурвалж: ВВС