Дөрвөн метрийн гүн нүхнээс хүний цогцос олдсон тухай Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, Налайх дүүргийн 6 дугаар хороонд нүхэнд хүний цогцос олдсон гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага өчигдөр 16:45 цагийн үед дүүргийн цагдаагийн хэлтсээс ирүүлсэн байна.
Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 километр замыг туулан 17:36 цагт очиж дөрвөн метрийн гүнтэй нүхэнд байсан цогцсыг гарган тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.
Уг цогцос нь Тэрэлжид бясалгалын газраас 2020 оны долдугаар сард алга болсон эмэгтэйгийнх гэх мэдээлэл гараад байна. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллий төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад
“Налайхаас олдсон цогцос урьдчилсан байдлаар тохирч байна. Цагдаагийн байгууллага цааш үргэлжлүүлэн шалгана. Нарийн шинжилгээний дүгнэлтээр хэн болох, үхлийн шалтгаан нь эцэслэн тодорхой болно” гэсэн мэдээлэл өглөө.