Британийн аюулгүйн алба Оросын тагнуулуудыг AstraZeneca-гийн вакцины томъёог хулгайлан авсан хэрэгт сэжиглэж байгаа тухай нийтлэл The Sun хэвлэлд гарсны дараа Британийн Засгийн газар тайлбар өгөхөөс татгалзжээ. Гэхдээ Даунинг-стрит энэ мэдээллийг маш ноцтойгоор хүлээн авч байгаа, ялангуяа оюуны өмчий хулгай, кибер халдлагатай холбоотой зүйл болохоор маш их анхаарч байгаа гэжээ.
ВВС-д мэдээлснээр, Ерөнхий сайд Борис Жонсоны албан ёсны төлөөлөгч тусгай албадын эх сурвалжуудад Оросын тусгай албадын тагнуулчид коронавирусийн эсрэг гаргасан Оксфордын вакцины томъёог хулгайлсан гэдгийг нотлох ямар нэгэн баримт байгаа гэдгийг батлаагүй байна.
“Бид оюуны өмчийн хулгай, кибер халдлага зэрэг ямар асуудалд маш ноцтой ханддаг. Өмнө нь ч бид ийм оролдлогууд байгаа талаар ярьж л байсан. Гэхдээ энэ асуудлаар би тайлбар хийхгүй” гэжээ.
Оросууд хэрхэн хүлээн авав?
Тэгвэл Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев Times Radio-гийн эфирээр ярихдаа, Оксфордын томъёоны хулгайтай холбоотой түүх нь Оросын вакцины нэр хүндэд амжилтаас нь айсан хэсэг нөхөд толбо суулгах гэсэн оролдлого гэжээ. Дмитриев түүнчлэн Орост Британийн вакциныг хулгайлах шаардлагагүй байхгүй, учир нь AstraZeneca энэ технологио Орост уг вакциныг боловсруулах “Р-Фарм” компанид дамжуулсан гэжээ.
“Sputnik V”-гийн багийнхан ч Sputnik V, AstraZeneca хоёр өөр өөр платформ ашигладаг болохоор хулгайлсан гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл гэж байсан юм.
Британийн аюулгүйн алба Оросын тусгай албадыг коронавирусийн эсрэг Oxford-AstraZeneca вакцины томъёог хулгайлан авч, түүн дээрээ үндэслэн “Спутник V” бэлдмэлийг зохион бүтээсэн байж болзошгүй гэжээ. Энэ мэдээллийг The Sun хэвлэл дамжуулсан юм.
Анх ийм сэжиг таамаг 2020 онд гарсан. Тухайн үед Их Британийн үндэсний кибер аюулгүй байдлын төв APT29 нэртэй нэгэн хакерын бүлэглэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг дэлгэжээ. Энэ бүлэглэл нь Оросын тусгай албадын ажиллуулдаг бүлэг байж болзошгүй гэнэ. Тэдний гол зорилго нь коронавируийн эсрэг вакцин боловсруулдаг байгууллага руу чиглэсэн гэжээ.
Эх сурвалж: FOCUS