Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани болох Мон-Атом ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал өнгөрсөн долоо хоногт Украйнаас Унгар руу зорчихдоо 2020 онд хүчингүй болсон цэнхэр паспортоороо хил нэвтрэхийг завджээ.
Унгар улс түүнийг хил дээрээс буцаасан байна. Бусад эх сурвалжаас авсан мэдээллээр Д.Далайжаргал нь Монголын хилээр улаан паспортоороо гарсан ч өөр улсын хилийг хүчингүй болсон цэнхэр паспортоороо давахыг завджээ.