Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1,212 яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Прокурорын байгууллага энэ оны гуравугаар улирлын байдлаар гэмт хэргийн талаарх 50,651 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 48.4 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 31.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, 11.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгажээ.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,671-р буюу 8.4 хувиар буурчээ. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 42,249 хэрэгт хяналт тавьснаас 78,814 буюу 18.5 хувийг нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 108,934 буюу 25.9 хувийг нь хааж шийдвэрлэсэн байна.

Хэрэг бүртгэлт явуулсан хэрэг өмнөх оны мөн үеэс 34.3 хувиар буурсан боловч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэг 0.6 хувиар өссөн байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 15,662 хэрэгт хяналт тавьснаас 56.3 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 8.4 хувийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

adkmnd_20211012105115_01_ph Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1,212 яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээadkmnd_20211012105115_01_x974 Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1,212 яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

УЕПГ

Хэрэгсэхгүй болгосон 1,309 хэргийн 1,051 буюу 80.2 хувийг Тулгар төр байгуулагдсаны 2,230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан, коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1,051 хэргийн 1,212 яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд өсвөр насны буюу 14-17 насны 87, 18-30 насны 454, 31-44 насны 524, 45–аас дээш насны 198 яллагдагч тус тус хамрагджээ. Хүйсийн хувьд эрэгтэй 1,010, эмэгтэй 202 хүн байна.

 

 

Эх сурвалж: УЕПГ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close