02-17.jpg

2021-10-06 13:29
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт болохоор товлогдсон байв. Гэвч шүүгдэгч Г.Алтан эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, баримтын хамт, мөн шүүгдэгч Ч.Ганзоригийн өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн шалтгааны […]

01-17.jpg

2021-10-06 13:25
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байна. Тус хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Гал […]

05-11.jpg

2021-10-06 13:19
Ашигт малтмал, газрын тосны газар өнөөдөр (2021.10.06) хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Өчигдөр орой АИ-92 автобензин тасарлаа гэсэн мэдээлэл тархаж, иргэд ШТС-уудад их хэмжээний оочер дараалал үүсгэсэн нь тус газрыг албан ёсны байр суурь илэрхийлэхэд хүргэлээ. Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр: Шатахууны хомсдолын асуудал үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье. Татан авалт хэвийн үргэлжилж, үр нөлөөгөө […]

04-12.jpg

2021-10-06 12:56
ОХУ-ын нийслэл Москва хотод гардан тулааны спортын ДАШТ энэ сарын 22-24-нд болно. Тэмцээнд 17 орны баг тамирчид өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас цэргийн гардан тулааны “Десант бамбар” клубын захирал Д.Ганбаатарын удирдлага дор зургаан тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөх юм. Тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд цэргийн гардан тулааны гурван удаагийн аварга, Азийн цомын хошой аварга, бүх […]

03-14.jpg

2021-10-06 12:53
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ю.Цэндэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2021 оны аравдугаар сарын 05 буюу өчигдөр хянан хэлэлцлээ. Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр “Монгол Улсын төрийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу, шүүхийн шийдвэрээр […]

02-16.jpg

2021-10-06 12:46
“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшигч “Туркис Хилл” болон 34 хувийг эзэмшдэг Монголын Засгийн газар хооронд далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн болон татварын маргаан өрнөөд удаж байгаа. Эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх гэсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2019 онд далд уурхайн төсөв 1.3 тэрбум ам.доллароор хэтэрч байгааг хүлээн зөвшөөрөлгүй Лондоны арбитрийн шүүхэд маргаан өрнүүлсэн билээ. […]

01-16.jpg

2021-10-06 12:41
Боловсрол, шинжлэх ухааны яам болон “Facebook” компани хамтран Монгол Улсын 1000 багшид тоон бичиг үсгийн боловсролыг сургууль дээр нь олгох хамтын ажиллагааг эхлүүллээ. Уг хамтын ажиллагаа нь “Facebooк” компанийн 2021 оны дөрөвдүгээр сараас Монголын интернэт хэрэглэгчдэд боловсрол олгох, өөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаж чаддаг, эерэг, хариуцлагатай дижитал иргэдийг бэлтгэх “We Think Digital” боловсролын төслийн дараа эхэлсэн бөгөөд […]

08-9.jpg

2021-10-06 12:32
Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн 2020 оны 5 сараас 2021 оны 10 сар хүртэлх хугацааны хэрэгжүүлсэн ажлын явцын талаарх мэдээллийг Шадар сайдад уламжиллаа. Уг төсөл нь Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаардаг бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны […]

07-9.jpg

2021-10-06 12:16
Улсын дээд шүүхээс санал болгон томилуулсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын бүрэн эрхийн хугацаа дууссан. Түүний оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг есдүгээр сарын 1-8-ны хооронд хүлээн авсан билээ. Энэ хугацаанд Ж.Батзориг, Д.Гангабаатар, З.Нарантуяа, Б.Нармандах, А.Оюунчимэг нар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн юм. Монгол Улсын дээд шүүхийн […]

06-10.jpg

2021-10-06 12:12
Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт иргэн М нь аравдугаар сарын 2-3-ны шилжих шөнө галт зэвсгээр дөрвөн тооны бор зээр агнаж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24-р бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоожээ. Тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох […]