ОХУ-ын нийслэл Москва хотод гардан тулааны спортын ДАШТ энэ сарын 22-24-нд болно. Тэмцээнд 17 орны баг тамирчид өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас цэргийн гардан тулааны “Десант бамбар” клубын захирал Д.Ганбаатарын удирдлага дор зургаан тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.
Тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд цэргийн гардан тулааны гурван удаагийн аварга, Азийн цомын хошой аварга, бүх Оросын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Наадам, мутай, жиүжицү бөхийн улсын аварга Б.Гантогтох, жиү жицү бөхийн Азийн аварга А.Гантүлхүүр, эмэгтэйчүүдийн ангилалд ушу, мутайн спортын улсын аварга Н.Мягмарсүрэн нар өрсөлдөнө.
Мөн өсвөр үеийн ангилалд С.Нямпилжээ, Б.Алтансүх нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Монголын баг тамирчид тус тэмцээнд анх удаа оролцох гэж байгаа нь энэ юм. С.Нямпилжээ нь “Токио-2020” парлимпийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү юм байна. С.Нямпилжээ гэдэг бөгөөд Цэргийн гардан тулааны гурван удаагийн аварга ажээ.