Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ю.Цэндэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2021 оны аравдугаар сарын 05 буюу өчигдөр хянан хэлэлцлээ. Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр “Монгол Улсын төрийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу, шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж байсан юм.
2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын ажлын хэсэг Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн байна гэдэг дүгнэлтийг түүхийн бүхий л эх сурвалжуудад үндэслэж тогтоосныг албаныхан мэдэгдэж байв.