Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт иргэн М нь аравдугаар сарын 2-3-ны шилжих шөнө галт зэвсгээр дөрвөн тооны бор зээр агнаж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24-р бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоожээ.
Тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг Цагдаагийн ерөнхий газраас уриаллаа.