06-11.jpg

2021-10-06 18:00
“Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам”-д заасныг үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг хавсралтаар баталлаа. Энэхүү тогтоолын хавсралтад заасан газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний дотор бүрдүүлэх арга […]

05-13.jpg

2021-10-06 17:53
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн тахианы махан таташ 10 тонныг устгалд оруулжээ. Эдгээр хүнсийг Монгол Улсын “Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээр хяналт шалгалтын тухай” хуулийн 9-р зүйлийн 9.1.1 дэх заалт, 10-р зүйлийн 10.1.2 дахь заалт, 29-р зүйлийн 29.1.1 дэх […]

04-15.jpg

2021-10-06 17:41
 УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн санал хураалтад ашиглах санал тоолох төхөөрөмжийн өгөгдөл дамжуулах туршилтыг СЕХ-ноос өнөөдөр хийлээ. Сонгинохайрхан дүүргийн 59, Хэнтий аймгийн 89 хэсгийн хорооны нийт 212 санал тоолох төхөөрөмжөөс Сонгуулийн Ерөнхий хорооны төв серверт өгөгдөл дамжуулах уг туршилтын ажилд сонгуулийн хэсгийн хороодын бүрэлдэхүүнээс гадна нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон ажиглагчид […]

03-18.jpg

2021-10-06 17:30
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр /2021.10.06/ Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протоколд оруулсан (кигалийн) нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хууль, Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протоколд оруулсан (кигалийн) нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл Озоны давхаргыг […]

02-22.jpg

2021-10-06 17:15
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллага аравдугаар сарын 3-ны Ням гаригийн орой Pandora Papers” хэмээх баримт дэлгэж дэлхийн 330 гаруй улстөрч, тэрбумтан, урлаг спортын алдартнуудын нууц хөрөнгийг л болгосон юм.  Оффшор бүсэд нуусан, татвараас зайлсхийсэн хөрөнгө нь ил болсон улстөрчдийн дотор Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг багтжээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум Ч.Сайханбилэгийг […]

01-22.jpg

2021-10-06 17:03
Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн 6.8 км авто замын бүтээн байгуулалт бүрэн дуусжээ. Энэхүү бүрэн тохижилттой бүтээн байгуулалтын эхний хэсэг болох 3.4 км замыг хүлээж авах арга хэмжээ есдүгээр хорооны нутаг дэвсгэрт боллоо. Тус замын өргөн 20 метр, дөрвөн эгнээтэй. Мөн ус зайлуулах систем зэрэг тохижилтыг бүрэн гүйцэтгэсэн. Уг авто замын […]

02-21.jpg

2021-10-06 17:00
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд КОВИД-19-ийн лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл өглөө. Хүүхдийн халдварын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буурч, 12-17 насны хүүхдийн халдварын тохиолдол буурсан үзүүлэлттэй байгаа. Өнөөдрийн байдлаар 21 аймаг бүгд молекул биологийн лабораторитой болсон. Улаанбаатар хотын найман дүүрэг, зургаан төрөлжсөн нарийн эмнэлэгт лабораторийн аппарат бий. Ингээд ямар […]

01-21.jpg

2021-10-06 16:52
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.10.06) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Винод Ахужаг хүлээн авч уулзлаа. Суурин төлөөлөгч Винод Ахужа Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж ирсэн төслийн тоо, хамрах хүрээ өргөн болсныг уулзалтын […]

02-20.jpg

2021-10-06 16:15
Швед Улсад өнгөрсөн сарын 28-нд эхэлсэн “Азийн кино наадам”-ын үеэр монголын “Бүсгүй”, “Амин судал”, “Шилүүс” кино олны хүртээл болж байна. Тодруулбал, тус улсад жил бүр болдог уг наадмын үеэр өөрийн орны кино уран бүтээлээс оролцуулах талаар Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулагч нарт санал тавьсан байна. Улмаар энэ сарын 1-нд […]

01-20.jpg

2021-10-06 16:13
Сүхбаатарын талбай дээр “No Double Standard” хөдөлгөөний зохион байгуулж байсан Д.Монголхүү, Э.Одбаяр нарын иргэдийг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай саатуулсан. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Одбаярыг 30 хоног хорих шийдвэр гаргажээ. СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч Д.Одбаяр ирээгүй, өмгөөлөгч авах хүсэлтээ хүргүүлээгүй гэнэ.