Сүхбаатарын талбай дээр “No Double Standard” хөдөлгөөний зохион байгуулж байсан Д.Монголхүү, Э.Одбаяр нарын иргэдийг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай саатуулсан. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Одбаярыг 30 хоног хорих шийдвэр гаргажээ.
СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч Д.Одбаяр ирээгүй, өмгөөлөгч авах хүсэлтээ хүргүүлээгүй гэнэ.