covid-19-pourquoi-les-jeunes-ne-sont-pas-vaccines-en-premier.jpeg
2021-06-24 16:14
Эрүүл мэндийн сайдын тушаалаар ирэх долоо хоногийн даваа гарагаас буюу зургаадугаар сарын 28-ны өдрөөс 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахаар боллоо. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулах юм. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ файзер вакцин […]

OTGO8720-1024x806.jpg
2021-06-24 16:00
ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Тэргүүлэгчдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад тус академийн Хүндэт академич цолыг олгох шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өнөөдөр Дүрслэх урлагийн академийн Хүндэт академичийн өргөмжлөл, алтан тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад гардууллаа. […]

5db67cd6-0cfc-4cec-a18b-4a97a2f1e629-capital_city_ulaanbaatar-2.jpg
2021-06-24 15:44
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаас халдвар тархах өндөр эрсдэл бүхий аж ахуй нэгжүүдийг дахин 10 хоногийн хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлахаар болсон билээ. Тэгвэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд цахим орчинд УОК-ын энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд: “Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын […]

1.png
2021-06-24 15:30
 Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөлөөс Монгол Улсын нийслэл хотын тогтвортой зам, тээврийн цогц тогтолцоо бий болгох, түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй зам, тээврийн коридорыг бий болгох зорилго бүхий “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг дэмжихэд зориулагдах 100 сая ам. долларын зээлийг баталлаа. Хурдацтай хотжилтоос шалтгаалан, тус улсын нийт хүн […]

buh-1.jpg
2021-06-24 15:28
Олон улсын жүдо бөхийн холбооноос “Токио 2020” олимпын наадамд оролцох эрх авсан тамирчдын албан ёсны жагсаалтыг гаргасан байна. Монгол улсын хувьд шинэчилсэн чансааны оноогоор эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, -78кг эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг жинд олимпын эрхээ албан ёсоор авлаа. Мөн манай улсын үндэсний шигшээ багийн хувьд анх удаа олимпын хөтөлбөрт […]

PR-1-1024x722.jpg
2021-06-24 15:09
Эрхэм харилцагч та өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууц худалдан авахаар зорьж буй бол, тав тухыг цогцлоосон амины орон сууцтай болохоор төлөвлөж байгаа бол энэхүү зорилгоо биелүүлэх боломжийг санал болгож байна. Бага хүү, урт хугацаатайгаар буюу зах зээл дэх хамгийн таатай нөхцөлөөр тансаг зэрэглэлийн болон энгийн орон сууц, мөн амины орон сууц худалдан авах дөрвөн […]

nuur1-1-1024x753.jpg
2021-06-24 15:08
Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.   Энэ хөтөлбөрийг 15-34 насны ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулж байгаа юм. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх, ажилд дадлагажуулан зуучлах цогц үйлчилгээг туршин нэвтрүүлж, шинэлэг санаа, санаачлагыг дэмжихэд тус хөтөлбөрийн зорилго оршиж байна. Энэ […]

hudal.jpeg
2021-06-24 15:02
Худлаа ярих хандлагатай хүмүүс яагаад эрүүл мэндээрээ хохирдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Мэргэжилтнүүд сайн дурын хоёр бүлгийн оролцоотой туршилт явуулсан аж. Эхний бүлгийн оролцогчдоос 10 долоо хоногийн турш зөвхөн үнэнийг ярихыг хүссэн бол хоёр дахь бүлгийнхнийг худлаа яриад явахыг шаарджээ. Туршилтын төгсгөлд бүх оролцогч эмчийн үзлэгээр ортол зөвхөн үнэнийг ярьсан хүмүүс хэвийн болсон бол хоёр дахь […]

12-34.jpg
2021-06-24 15:00
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг сайжруулах төсөл” , Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-ийн хүрээнд 2021 онд хэрэгжих ажлуудтай Эрчим хүчний яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК болон төслийн нэгжийн холбогдох албаны […]

ger.jpg
2021-06-24 14:43
Сүүлийн нэг хоногт 10247 хүн вакциндаа хамрагджээ. Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийн тоо 1.7, нэгдүгээр тундаа хамрагдсан иргэдийн 1.9 сая болсон байна. Улсын хэмжээнд халдвар авсан 22,630 иргэн гэртээ өрхийн эмчийн хяналтад байгаа юм байна. Тухайн иргэдэд өрхийн эмнэлгээс шаардлагатай вирусийн эсрэг эм, эмнэлгийн хэрэгслээр ханган ажиллаж байгаа. Гэхдээ эмчилгээний багц олгох асуудал […]