Монголын 12 жүдоч Токиогийн олимпыг зорино

Олон улсын жүдо бөхийн холбооноос “Токио 2020” олимпын наадамд оролцох эрх авсан тамирчдын албан ёсны жагсаалтыг гаргасан байна.
Монгол улсын хувьд шинэчилсэн чансааны оноогоор
эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, -78кг
эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг жинд олимпын эрхээ албан ёсоор авлаа.
Мөн манай улсын үндэсний шигшээ багийн хувьд анх удаа олимпын хөтөлбөрт багтсан жүдо бөхийн холимог багийн барилдаанд бүтэн багаараа оролцоно.
Эх сурвалж: МЖБХ