kino.jpg
2021-06-25 10:14
Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлээд байна. Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын […]

NUUR-2-1024x551.png
2021-06-25 09:39
Олон улсын жишигт нийцсэн иж бүрэн цогцолбор Шангри-Ла төв нээлтээ хийсний 5 жилийн ойг тохиолдуулан Шангри-Ла Худалдааны төвийн зүгээс Голомт банктай хамтран “5 жил, 5 азтан” худалдан авалтын бэлэн мөнгөний буцаан олголттой урамшууллын хөтөлбөрийг эхлүүлж байна. Энэхүү урамшууллын хүрээнд Голомт банкны бүх кредит карт болон Премьер дебит картаар хийсэн худалдан авалт бүрийн 5% таны дансанд […]

zurhai.jpg
2021-06-25 09:33
Өнөөдөр аргын тооллын 2021 оны зургаадугаар сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 16. Сугар гараг. Суулга одтой, гурван хөх мэнгэтэй, хөх луу өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа […]

-Эрдэнэ.png
2021-06-25 09:31
Монгол ардын намын Удирдах зөвлөл өчигөдр хуралдаж, У.Хүрэлсүх намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн бөгөөд УЗ-ийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм. Харин өнөөдөр МАН-ын бага хурал хуралдаж, хуралдаанд оролцогчид 100 хувь Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгосон байна. Энэ тухай тус намын бага хурлын гишүүд цахим хуудсаараа мэдээлж эхлээд байна. Б.Ирээдүй

mungu-762x1024.jpg
2021-06-25 09:23
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан онц их хэмжээний хахуулийн мөнгийг Сангийн яамны төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болголоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа иргэд, аж ахуйн нэгжээс хясан боогдуулах замаар их хэмжээний хахууль авсан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх […]

vac-4.jpg
2021-06-25 09:19
Өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод 8 явуулын, 21 суурин цэгт дархлаажуулалтын 40 багийн 252 эмч, ажилтан 3488 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.   Л.Баяр

ooo.jpg
2021-06-25 09:02
Монгол Ардын намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр 08:00 цагт эхэллээ. Энэ удаагийн Бага хуралд гишүүд нь өөрсдийн биеэр оролцох бөгөөд хурлын өмнө бүгд шинжилгээ өгөх юм байна. Тус хурлаар намын даргаас У.Хүрэлсүхийг чөлөөлж, оронд нь үүрэг гүйцэтгэгчийг томилно. Намын Их хурлаар намын даргыг томилох дүрэмтэй. Өчигдөр болсон намын Удирдах зөвлөлийн хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргын […]

hurelsuh-1024x683.jpg
2021-06-25 08:52
Ерөнхийлөгчийн сонгуульд олонхийн санал авч Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх өнөөдөр 11.40 цагт тангараг өргөнө. УИХ-аас шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг зургадугаар сарын 25 буюу өнөөдөр хийхээр товлосон билээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургаан жилээр зөвхөн нэг удаа ажиллаж анхны Ерөнхийлөгч […]

yam.png
2021-06-25 08:38
Дуут дохио ашиглан, өөрийгөө Хууль зүйн яамны мэргэжилтэн байна, тусгай ажилд явж байна хэмээн  бусдын өөдөөс том дуугарч, онгирч, сагсуурч буй залуугийн бичлэг сошилад тавигдаж, олны анхааралд өртсөн. Тэгвэл энэхүү залуу нь Хууль зүйн яам болон цагдаагийн байгууллагад харъяалагддаггүй талаар ЦЕГ-аас мэдэгдэл гаргасан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү https://updown.mn/161730.html Хууль зүй, дотоод хэргийн сайдын […]

uilchilgee.png
2021-06-25 07:56
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо. Тус уулзалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 3500 гаруй ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг дэмжиж нээх талаар хэлэлцсэн юм. Хотын дарга Д.Сумъяабазар үйлчилгээ […]