Монгол Ардын намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр 08:00 цагт эхэллээ. Энэ удаагийн Бага хуралд гишүүд нь өөрсдийн биеэр оролцох бөгөөд хурлын өмнө бүгд шинжилгээ өгөх юм байна.
Тус хурлаар намын даргаас У.Хүрэлсүхийг чөлөөлж, оронд нь үүрэг гүйцэтгэгчийг томилно. Намын Их хурлаар намын даргыг томилох дүрэмтэй.
Өчигдөр болсон намын Удирдах зөвлөлийн хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчид 100 хувь дэмжсэн байна. Энэ саналыг өнөөдөр намын бага хурлаар хэлэлцэж шийдвэрлэх юм.
Л.Баяр