Монгол ардын намын Удирдах зөвлөл өчигөдр хуралдаж, У.Хүрэлсүх намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн бөгөөд УЗ-ийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм.
Харин өнөөдөр МАН-ын бага хурал хуралдаж, хуралдаанд оролцогчид 100 хувь Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгосон байна. Энэ тухай тус намын бага хурлын гишүүд цахим хуудсаараа мэдээлж эхлээд байна.
Б.Ирээдүй