Худлаа ярих хандлагатай хүмүүс яагаад эрүүл мэндээрээ хохирдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Мэргэжилтнүүд сайн дурын хоёр бүлгийн оролцоотой туршилт явуулсан аж.
Эхний бүлгийн оролцогчдоос 10 долоо хоногийн турш зөвхөн үнэнийг ярихыг хүссэн бол хоёр дахь бүлгийнхнийг худлаа яриад явахыг шаарджээ. Туршилтын төгсгөлд бүх оролцогч эмчийн үзлэгээр ортол зөвхөн үнэнийг ярьсан хүмүүс хэвийн болсон бол хоёр дахь бүлийнхэн нь сэтгэл зүй, бие махбодын асар их дарамтад орсон нь ажиглагджээ.
Эрдэмтэд түүнчлэн байнгын худлаа ярьдаг хүмүүс стресст өртөмтгий байдгийг тогтоосон байна. Учир нь худалч хүмүүс үнэнийг илчлэхгүйн тулд байнга л өөрийгөө хянах хэрэгтэй болдог. Мөн байнгын айдас түгшүүртэй байдаг. Ийм маягийн сэтгэлзүйн асуудал, стрессээсээ болоод бие махбод нь үйл ажиллагаа алдагдаж, сэтгэл мэдрэлээс үүдсэн өвчлөл үүсдэг байна.
Орчуулагч: Марта