Сүүлийн нэг хоногт 10247 хүн вакциндаа хамрагджээ. Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийн тоо 1.7, нэгдүгээр тундаа хамрагдсан иргэдийн 1.9 сая болсон байна.
Улсын хэмжээнд халдвар авсан 22,630 иргэн гэртээ өрхийн эмчийн хяналтад байгаа юм байна. Тухайн иргэдэд өрхийн эмнэлгээс шаардлагатай вирусийн эсрэг эм, эмнэлгийн хэрэгслээр ханган ажиллаж байгаа. Гэхдээ эмчилгээний багц олгох асуудал байхгүй. Цаашдаа төсөв хангалттай батлагдахад витамины багц олгох асуудал яригдах юм байна.
Стутник V вакцины хоёр дахь тунг хэзээ ирүүлэх тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд энэ талаар мэдээллийг ОХУ-аас ирүүлээгүй байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Л.Баяр