Ковидын халдвар жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдэд хүнд тусч байгаа тул ковидын халдвараар өвдсөн 1600 гаруй ээжид Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих “Амин дэмийн багц”-ыг бэлтгэн хүргүүлжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 21,959 эх жирэмсний хяналтад байна. Нийт 1613 жирэмсэн эх ковидын халдвараар өвчилснөөс 648 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 203 нь гэрийн эмчилгээнд, 762 жирэмсэн эх эмчлэгдэж эдгэрсэн байна.
Улаанбаатар хотын удирдлагын баг, нийт албан хаагчид, Нийслэлийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн, эмч эмнэлгийн ажилтнууд жирэмсэн эхчүүд болон хэвлийд нь өсөн бойжиж буй үр хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж байна гэжээ.