covid-1.png
2021-05-19 11:08
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа. Тавдугаар сарын 18-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт  9,023 хүний шинжилгээг  лабораторид хийсэн байна. Үүнээс 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 50,099 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Батлагдсан тохиолдлын  нь 492 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 78 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах таван халдвар бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт […]

2000x3000-medee-undsen-1024x683.jpg
2021-05-19 10:58
Хүнд сорилтын үед бизнесээ хэрхэн удирдах вэ гэдэг асуулт бизнес эрхлэгч хүн бүрийн өмнө тулгарч буй. Нөхцөл байдалдаа тохируулан уян хатан шийдвэр гаргах, тасралтгүй суралцах зэргээр өөрийгөө болон хамт олноо хөгжүүлэх нь энэ цаг үед хамгийн оновчтой сонголт билээ. Тиймээс ХААН Банк Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан олон улсын менежментийн арга барилд суралцан бизнесээ […]

tugjrel.jpg
2021-05-19 10:26
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар хотын замын хөдөлгөөний түгжрэлтэй холбоотой танилцуулга хийж байна. Тэрбээр “Нийслэл хотод авто замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн зорчих хурд 13 км/ц, оргил ачааллын үед 8,9 км/ц байна. Дэлхийн стандартаар 10 км/ц хурдыг тэг зогсолт гэж нэрлэдэг. Тэгэхээр нийслэлийн авто замын хөдөлгөөний нөхцөл байдал тэг зогсолтод ойртож […]

bayr-2-1024x684.jpg
2021-05-19 10:18
С.Баярцогт нарын гомдлыг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ. Энэхүү шүүх хурлыг 2021.04.16-нд хийхээр товлоод байсан ч шүүхийн байранд халдварын сэжигтэй тохиолдол батлагдсан учраас шүүх хурлуыг хойшлуулсан юм. Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх […]

uu1.jpg
2021-05-19 09:54
УБЦТС ТӨХК- аас 2021 оны 5-р сарын 19-ны ЛХАГВА гарагт цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ  хийх хаяг байршлын  мэдээллийг хүргэж байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье гэжээ. Эх сурвалж: УБЦТС ТӨХК

no1.jpg
2021-05-19 09:43
Их Британийн супер модель Наоми Кэмпбелл 50 насандаа ээж болжээ. Тэрбээр нярай охиныхоо хөлний зургийг Твиттерт хийж, “Үүнээс агуу хайр гэж үгүй, сахиусан тэнгэр” хэмээн жиргэсэн байна. Наоми Кэмпбелл хувийн амьдралаа ихэд нууцалдаг бөгөөд хөл хүнд болсноо ч зарлаагүй юм. Түүнчлэн охиныхоо эцгийг хэн болохыг нууцалж байна. Түүнд загвар зохион бүтээгч Марк Жэйкобс баяр хүргэсэн […]

gg.jpg
2021-05-19 09:42
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдааанд Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээлэл хийв. Улсын хэмжээнд 13.8 сая га талбай бүхий дархан цаазат газар 22, 13.2 сая га талбай бүхий байгалийн цогцолборт газар 36, 5.7 сая га бүхий байгалийн нөөц газар 48, 0.1 сая га газар бүхий дурсгалт […]

boroo-1024x512.png
2021-05-19 09:36
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ 2021 онд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 176 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4712.2 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу цэвэрлэгээний ажил хийж байна. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө /Саппорогийн тойргоос Зүүн 4-н зам/, Нарны зам /Чулуун овооны […]