Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар хотын замын хөдөлгөөний түгжрэлтэй холбоотой танилцуулга хийж байна.
Тэрбээр “Нийслэл хотод авто замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн зорчих хурд 13 км/ц, оргил ачааллын үед 8,9 км/ц байна.
Дэлхийн стандартаар 10 км/ц хурдыг тэг зогсолт гэж нэрлэдэг. Тэгэхээр нийслэлийн авто замын хөдөлгөөний нөхцөл байдал тэг зогсолтод ойртож байна” гэлээ.
Мөн “Гол авто замуудын даац гурав дахин хэтэрсэн. Нийслэлийн иргэд өдөрт 2,5 цаг буюу жилийн 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна гэсэн судалгаа гарсан” хэмээв.
Н.Батаа