vac1-2.jpg
2021-05-01 10:00
Өчигдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 27870, хоёрдугаар тунд 29624, нийт 57494 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нэгдүгээр тунд 668707, хоёрдугаар тунд 348091 иргэнийг хамруулсан байна.   Л.Баяр

tsag.png
2021-05-01 09:53
Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Ховдын нутаг, Баян-Өлгийн өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх […]