Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тавдугаар сарын 18-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 9,023 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 50,099 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын нь 492 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 78 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах таван халдвар бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт зургаан хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 227 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 3845 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 99
- Хүнд 497
- Хүндэвтэр 1,359
- Хөнгөн 1899 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 865 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 43,586 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 2,411 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 78 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 5,282 боллоо. Ингэснээр Монгол улсын 21 аймгийн 20-н аймагт нь халдвар бүртгэгдээд байна.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
- Орхон аймагт 8
- Дархан-Уул аймагт 1
- Сэлэнгэ аймагт 13
- Төв аймагт 33
- Архангай аймагт 6
- Өвөрхангай аймагт 5
- Говь-Алтай аймагт 4
- Дорнод аймагт 1
- Ховд аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Л.Баяр