Эвдэрсэн газрыг цаашид аж ахуйн тодорхой зориулалтаар ашиглах зорилгоор хэлбэршүүлэн засч, тохижуулан ашиглалтын үед үүссэн орон зайг дотоод овоолгоор дүүргэн газрын гадаргын анхдагч хэлбэрт оруулах үе шат юм. Биологийн нөхөн сэргээлт гэдэг нь эвдэрсэн газрын үржил шимт чанарыг сэргээх, тухайн газрыг унаган төрхөд буцаан оруулахад чиглэсэн агротехник болон фитомелиорацийн арга ажиллагааг иж бүрэн хамарсан үе шат юм.

Ийнхүү нөхөн сэргээлт хийснээр хөрс тогтворжиж, хөрсний үржил шимийн био масс, ургамлын төрөл зүйлүүд болон биологийн олон янз байдал олширч тухайн бус нутгийн анхдагч хэв шинж бүрдэх юм.
Ашигласан бол сэргээх нь бидний үүрэг билээ.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн