Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ 2021 онд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 176 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4712.2 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу цэвэрлэгээний ажил хийж байна. Энэ хүрээнд
Энхтайваны өргөн чөлөө /Саппорогийн тойргоос Зүүн 4-н зам/, Нарны зам /Чулуун овооны тойргоос 10-р хорооллын уулзвар/,
Сүхбаатар дүүрэг: Цагдаагийн гудамж, Эрхүүгийн гудамж, Бээжингийн гудамж, Партизаны гудамж, Намнансүрэнгийн гудамж, Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын талбайн борооны усны шугам,
Чингэлтэй дүүрэг: Жуулчны гудамж, Төмөрчний гудамж, Лааганы гудамж, Галданбошигтын гудамж,
Баянзүрх дүүрэг: Токиогийн гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Амгалангийн зам, Доржийн гудамж,
Баянгол дүүрэг: Жасрайн гудамж, Замчдын гудамж, Нарны гүүрний борооны усны шугам, Энгельсийн гудамж, Ард аюушийн өргөн чөлөөний шинэ уулзварын шугам
Сонгинохайрхан дүүрэг: Толгойтын зам, 1-р хороолол зэрэг байршлуудад авто замын борооны ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж, нийт 338 шоо метр лагийг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллалаа.
ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ