Их Британийн супер модель Наоми Кэмпбелл 50 насандаа ээж болжээ. Тэрбээр нярай охиныхоо хөлний зургийг Твиттерт хийж, “Үүнээс агуу хайр гэж үгүй, сахиусан тэнгэр” хэмээн жиргэсэн байна.
Наоми Кэмпбелл хувийн амьдралаа ихэд нууцалдаг бөгөөд хөл хүнд болсноо ч зарлаагүй юм. Түүнчлэн охиныхоо эцгийг хэн болохыг нууцалж байна.
Түүнд загвар зохион бүтээгч Марк Жэйкобс баяр хүргэсэн байна. Мөн Их Британийн Vogue сэтгүүлийн эрхлэгч Эдвард Эннинфул, дизайнер Риккардо Тиши, Донателла Версаче, жүжигчин Зои Салдана, Софи Тёрнер, дуучин Рита Ора болон бусад алдартай моделиуд баяр хүргэжээ.
Түүний ээж Валери Моррис Кэмпбелл Инстаграмдаа “Би эмээ болохыг удаан хүлээсэн болохоор сэтгэл маш их хөдөллөө” гэжээ.
Л.Баяр