nyamhuu-1024x683.png
2021-05-28 11:44
Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирал асан Д.Нямхүү  ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд гаргасан. Тэгвэл тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2021.05.27/ Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийн шүүх хурлыг хэлэлцжээ. Улмаар хариуцагч талаас шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танилцах хүсэлтийг […]

o1-4-1024x512.jpg
2021-05-28 11:43
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн Баянголын аманд барих орлогод нийцсэн орон сууц хорооллын төсөлтэй танилцлаа. Гурван газарт нийт 7000 айлын орон сууц барихаар болсноос Баянголын аманд 2000 айлын орон сууц барих юм. Санхүүжилтийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр […]

zeel-1024x683.jpg
2021-05-28 11:36
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн мөнгөн дэмжлэг нэг удаадаа үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас 2020 онд гаргасан. Уг шийдвэрийн дагуу 2021 оны тавдугаар сарын 9-нөөс нэг сая төгрөгийг олгож эхэлсэн бөгөөд тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөг олгож дуусчээ. Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн мэдээлснээр 194,100 ахмадад 194 тэрбум төгрөг, нэг сая төгрөгөөс доош […]

1-11-1024x512.jpg
2021-05-28 11:35
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Үүний хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олонтой уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын түүхэн шийдвэр гарсныг танилцуулаад ирэх […]

kovid.png
2021-05-28 11:30
Ухань хотын вирус судлалын хүрээлэнгийн гурван ажилтан 2019 оны арваннэгдүгээр сард SARS-CoV-2-ын халдвар авсан гэдэг нь худал мэдээллээ гэж БНХАУ-ын ГХЯ-наас мэдэгджээ. Ухань хотод Вирус судлалын хүрээлэнгийн гурван эрдэмтэн ковидын халдвар авч, хүндээр өвчилсөн гэх мэдээллийг АНУ-ын тагнуулын тайлангийн эх сурвалж дээр үндэслэн The WalI Street Journal хэвлэл саяхан мэдээлсэн билээ. Сэтгүүлчдийн бичсэнээр Хятадын эрдэмтэд […]

covid2-3-1024x683.jpg
2021-05-28 11:22
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа. Тавдугаар сарын 27-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт  8000 орчим хүний шинжилгээг  лабораторид хийсэн байна. Үүнээс 785 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 55, 852 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Батлагдсан тохиолдлын  нь 729 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 56 тохиолдол батлагдлаа. Сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас […]

a1-1-1024x512.jpg
2021-05-28 11:22
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн наймдугаар хороонд байх Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Дэд бүтцүүдийг татаж, 3500 орчим айл газар чөлөөлж, 15 мянган айлын орон сууцны хороолол барих боломжтой гэдгийг Хотын дарга Ерөнхий сайдад танилцуулсан […]

s1-11-1024x599.jpg
2021-05-28 11:18
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2021 оны санхүүгийн жилд хэрэгжих 248.0 сая иений санхүүжилт бүхий “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн солилцох ноот бичиг болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрт (Grant Agreement) Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Х.Кобаяши […]

i1-1024x512.png
2021-05-28 11:11
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Монголын инновацын 7 хоног” арга хэмжээ энэ жил цар тахлын нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдсан юм. Тухайн жилийнхээ инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд танилцуулдаг үзэсгэлэнгийн үйл ажиллагаа энэ удаад байгаль орчны эрүүл, аюулгүй байдал, эко системийг хамгаалах нэгдсэн агуулгын дор “Инновац ба тогтвортой хөгжлийн зорилгууд” сэдэвтэйгээр, олон […]

m1-4.jpg
2021-05-28 10:26
Монголбанкнаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зарласан Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 1 сараар сунган 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 16.00 цаг болгосныг үүгээр мэдэгдэж байна. Монголбанк аж ахуйн нэгж байгууллагуудаас Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл […]