Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн мөнгөн дэмжлэг нэг удаадаа үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас 2020 онд гаргасан. Уг шийдвэрийн дагуу 2021 оны тавдугаар сарын 9-нөөс нэг сая төгрөгийг олгож эхэлсэн бөгөөд тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөг олгож дуусчээ.
Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн мэдээлснээр 194,100 ахмадад 194 тэрбум төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43,900 ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөгийн олгож дуусчээ.
2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш нас барсан хүмүүсийн мөнгийг өвлүүлэх замаар ар гэрийнхэнд нь олгоно.
Л.Баяр