Ухань хотын вирус судлалын хүрээлэнгийн гурван ажилтан 2019 оны арваннэгдүгээр сард SARS-CoV-2-ын халдвар авсан гэдэг нь худал мэдээллээ гэж БНХАУ-ын ГХЯ-наас мэдэгджээ.
Ухань хотод Вирус судлалын хүрээлэнгийн гурван эрдэмтэн ковидын халдвар авч, хүндээр өвчилсөн гэх мэдээллийг АНУ-ын тагнуулын тайлангийн эх сурвалж дээр үндэслэн The WalI Street Journal хэвлэл саяхан мэдээлсэн билээ. Сэтгүүлчдийн бичсэнээр Хятадын эрдэмтэд коронавирус, мөн улирлын чанартай ханиад томуутай ижил төстэй шинж тэмдэгтэй эрдэмтэд эмнэлэгт хандсан гэсэн байна.
Энэхүү материалыг ДЭМБ-ын удирдах байгууллагын хуралдаанаар коронавирусийн гарал үүслийн мөрдлөг шалгалтын үе шатыг хэлэлцэхийн өмнөхөн гаргасан болохыг онцолсон аж.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.Март