2021-05-27 18:00
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын генофонд, интродукцийн лабораторийн эрдэм шинжилгээ-туршилт судалгааны талбайд Монгол орны байгалийн ургамлын 370 зүйл (нийт гуурст дээд ургамлын 12%) үүнээс ховор, нэн ховор ургамал 95 (21.5%) зүйлийн амьд цуглуулгыг бүрдүүлэн ex situ нөхцөлд тарималжуулсан хадгалалт хамгаалалтыг хийж байгаа тухай тус хүрээлэнгээс мэдээллээ. Ботаникийн цэцэрлэгт тавдугаар сард цэцэглэж буй ховор, нэн ховор ургамлууд: […]










