БНСУ-д эмчлүүлэхээр явсан Э.Ананд хүү өнөөдөр /2021.05.27/ эмнэлэгтээ хэвтжээ. Тэрбээр тус улсад тусгаарлалтад 14 хоног байсан юм.
Э.Ананд хүү эмнэлэгт хэвтсэн талаар хүүгийн ээж Ц.Даваа өөрийн цахим хуудаснаа “Хүүгийн эхний шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд үр дүн нь муугүй гарсан. Ирэх долоо хоногт эхний мэс засалдаа орно” гэж мэдээллээ.
Нуруу нугалмын орчимд үүссэн хорт хавдрын улмаас бүсэлхийнээс доош мэдээгүй болсон наймхан настай хүүгийн нүднээс бөмбөрөх ботгон нулимс олны сэтгэл зүрхийг шимшрүүлсэн. Энэ мэдээг сонссон, харсан сайхан сэтгэлт монголчууд их, бага гэлгүй хандив өргөж, эмчилгээнд нь шаардлагатай 380 сая төгрөг хоёр сарын дотор бүрдсэнээр Э.Ананд хүү ээж Ц.Даваагийн хамт БНСУ-ын зорьсон билээ.
Л.Баяр