Австрали Викториа муж онц халдвартай коронавирусийн омог дэгдсэнээс болоод 7 сая хүн амаа доод тал нь 7 хоногийн хугацаатай хатуу хөл хорионд оруулах нь ээ.
“Бид вирусийн илүү их халдвартай омогтой тулгарлаа. Энэ омог бидний өмнө нь мэдэх хувилбаруудаас илүү хурдан тархаж байна” хэмээн мужийн ерөнхий сайд Жеймс Мерлино мэдэгджээ. Энэ вирус нэг хүнээс нөгөө рүү дамжихдаа энгийн SARS-CoV-2-ийг бодвол маш бага хугацаа зарцуулдаг аж.
Одоогийн байдлаар халдварын 26 тохиолдол батлагдсан гэнэ. Гэхдээ энэ өвчнийг авах эрсдэлтэй бүлгийн хүмүүс 10 мянга байна. Хөл хорионы журмаар мужийн иргэд төрийн чухал ажил хийдэг нь батлагдсан, өвчтэй хүн асар байгаа, тарилга хийлгэх гэж буй, мөн хүнс, нөөц худалдан авах гэж байгаа, мөн спортоор хичээллэх гэж байгаа тохиолдолд л гэрээс гарах боломжтой. Гэрээсээ 5 км-ийн радиус дотор л усанд сэлж, дасгал хийхийг зөвшөөрчээ.
Эх сурвалж: lenta.ru
Орчуулсан Э.Март