2021-05-27 16:551min00

Эрдэмтэд хүний насны дээд хязгаарыг тогтоов

nas

АНУ, ОХУ, Сингапурын биологичид цусны шинжилгээгээр организмын ерөнхий байдал, биеийн тогтвортой оршилыг тодорхойлох сорилт бүтээсэн тухай шинжлэх ухааны “Nature Communications” сэтгүүл мэдээлэв.

Москвагийн Физик-техникийн дээд сургуулийн (МФТИ) эрдэмтэн Петр Федичевээр ахлуулсан баг биологийн хөгшрөлтийг үнэлэхэд DOSI (dynamicorganismstateindicator- организмын динамикийн байдлын индикатор) цогц үзүүлэлтийг ашиглах санал дэвшүүлжээ. Энэ индикатор нь өвчин, нас, амьдралын хэв маягаас хамаардаг. Тогтворын түвшинг гаргахдаа, биеийн идэвхийн хэмжилтийн төхөөрөмжүүдийг ашиглажээ.

Организмын тогтвортой байдал 120-150 насны хооронд хамгийн доогуур байдаг байна. Үүнээс үндэслэн тэд 150 нас нь хүний амьдралын үргэлжилж болох дээд хугацаа гэсэн онолын тооцоог гаргасан байна.

 

Эх сурвалж: Eagle.mn

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй