Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын генофонд, интродукцийн лабораторийн эрдэм шинжилгээ-туршилт судалгааны талбайд Монгол орны байгалийн ургамлын 370 зүйл (нийт гуурст дээд ургамлын 12%) үүнээс ховор, нэн ховор ургамал 95 (21.5%) зүйлийн амьд цуглуулгыг бүрдүүлэн ex situ нөхцөлд тарималжуулсан хадгалалт хамгаалалтыг хийж байгаа тухай тус хүрээлэнгээс мэдээллээ.
Ботаникийн цэцэрлэгт тавдугаар сард цэцэглэж буй ховор, нэн ховор ургамлууд:
Ботаникийн цэцэрлэг нь 2006 онд Олон улсын Ботаникийн цэцэрлэгүүдийн сүлжээнд албан ёсоор элсэж, олон улсад данстай болж, манай улс Ботаникийн цэцэрлэгтэй орнуудын тоонд багтсан юм.
ОХУ-ын Санкт-Петербургийн Ботаникийн хүрээлэн, Москва хотын Ерөнхий Ботаникийн цэцэрлэг, Новосибирск хотын Ботаникийн цэцэрлэг, БНХАУ-ын Бээжин хотын Ботаникийн цэцэрлэг зэрэг байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ 30 гаруй орны 50-аад Ботаникийн цэцэрлэгтэй үрийн солилцоо хийдэг байна.
Устаж байгаа ургамлуудыг аварч хойд үедээ үлдээх ажил нь зөвхөн эрдэмтэн судлаачдын биш “Биологийн олон янз байдлыг хамгаалах” олон улсын конвецид нэгдэн орсон бүх гишүүн орнуудын Засгийн Газрын үүрэг болоод байна.
Биологийн олон янз байдлын тухай конвенцийг Монгол Улсын Их Хурал 1993 онд соёрхон баталснаар Монгол Улс тус конвенцид албан ёсоор нэгдэн орсон дэлхийн 30 дахь орон болжээ.
Эх сурвалж: Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн